Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдрийн сонин" борлуулалтаараа дахин ТЭРГҮҮЛЛЭЭ

ikon.mn
2016 оны 6 сарын 23
www.ikon.mn
Зураг зураг

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээл­лийн мониторингийн судал­гааг жил бүр гаргадаг. Уг судалгааг 16 жилийн турш хийж байгаа бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодор­хойлдгоороо онцлог юм.

Судалгааны мэдээллийг бүрдүүлж, нягтлан шалгаж, эмхэтгэхийн тулд 4-6 са­рын хугацааг зарцуулдаг. Сүүлийн судалгааны мэдээ­лэл бүрдүүлэх ажил 2016 оны нэгдүгээр сараас эхэлж тавдугаар сар хүртэл үргэл­жилжээ.

2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 101 сонин байна. Тэдгээрээс борлуулалт, захиалгаараа “Өдрийн сонин” уламжлал ёсоор өдөр тутмын со­ни­нуу­дыг тэргүүлсэн байна.


Тодруулбал, “Өдрийн со­нин” жилд гурван сая 432 мянган ширхэг сонин борлуул­сан үзүүлэлтээр өдөр тут­мын бусад сонинуудыг тэргүүлснийг хүснэгтээр үзүүллээ.

 
 

Та бүхэн "Өдрийн сонин"-ыг өөрийн ажил, гэрийн ойролцоох шуудангийн салбаруудад хандан захиалах боломжтой.