Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Яг түүн шиг" шоуны оролцогчид ГАДНЫНХНААС юугаараа ИЛҮҮ ВЭ?

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ Ням гараг бүрийн 20:00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй аж.

Тэгвэл бусад орны шоуны оролцогчид Монголын оролцогчдын дуурайсан дууг хэрхэн дуурайсан бол? Монголын"Яг түүн шиг" шоуны оролцогчид гаднынхнаас юугаараа илүү байв?

  • Загвар өмсөгч Э.Энхболд өмнөх дугаарын ялагч болсон. Тэрбээр энэ удаа Tom Jones-ын дуулсан Sex Bomb дууг дуулсан. Тэгвэл энэ дууг Филиппин улсын "Your Face Sounds Familliar" шоуны оролцогч дуулахдаа ийнхүү дуулжээ. 
     

 

  • Энэ удаагийн дугаарт дуучин Б.Амархүү алдарт дуучин ADELE-ын HELLO дуугаараа олныг бишрүүлж, ялагч болсон. Тэгвэл түүний дуулсан дууг Тайландын "Sing your face off" шоуны оролцогч хэрхэн дуулсан сонирхоцгооё.

 

  • LMFAO-гийн Party Rock anthem дууг дуучин П.Баярцэнгэл чадварлаг дуурайсан билээ. Тэгвэл Португал улсын "A Tua Cara não me é Estranha" шоуны оролцогч ийнхүү дуурайжээ.


 

  •  Загвар өмсөгч С.Сарнай энэ удаа "La isla bonita" дууг амилуулсан. Харин Испаны "Tu cara me suena" шоуны оролцогч хэрхэн дуурайсан бол?


 

  • Дуучин Э.Энхзол болон Румынь улсын "Te Cunosc De Undeva!" шоуны оролцогч хоёрын хэн нь "Diamonds" дууг Rihanna шиг дуулсан бол?