Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын "Яг түүн шиг" шоуг дэлхийтэй харьцуулбал

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ ням гариг бүрийн 20:00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй аж.

Энэхүү шоуг дэлхийн 30 гаруй оронд зохион байгуулдаг юм байна.

Тэгвэл бусад орны шоуны оролцогчид хэрхэн дуучдыг дуурайдаг талаар харьцуулан харцгаая.

  • Дуучин Б.Амархүү нь Nicki Minaj-г дуурайж олны нүдийг хужирлаж, инээд бэлэглэсэн. Тэгвэл Nicki Minaj-г АНУ-ын "Sing your face off" шоуны оролцогч ингэж дуурайжээ.
     
  • Дуучин Э.Энхзолын дуурайсан Britney Spears-г Филиппин улсын "Your Face Sounds Familiar" шоуны оролцогч ийнхүү дуурайн дуулжээ.
     
  • Bob Marley-г амжилттай дуурайсан дуучин П.Баярцэнгэл. Харин Итали улсын "Tale e Quale Show" тэмцээний оролцогч ийнхүү дуурайсан байна.
    .
     
  • Английн оролцогч Alexander Armstrong, Дуучин Л.Ган-Эрдэнэ хоёрын хэн нь илүү Susan Boyle-тэй адилхан байв?
     
  • Шүүгчдээс "яг л адилхан байна" гэсэн магтаалыг сонссон дуучин Б.Маралжингоо нь "Amy Winehouse"-ийн дуулсан "Back to back" дууг амилуулсан. Харин Аргентин улсын дуучин хэрхэн амилуулсныг харцгаая.


     
  • Эмэгтэй ч гэсэн алдарт дуучин Филипп Киркоровыг жүжигчин Н.Мөнхсоёл амжилттай дуурайж чадсан. Харин ОХУ-ын "Один в Один" шоуны оролцогч Филипп Киркоровыг хэрхэн дуурайсан бол?


     
  • Загвар өмсөгч Э.Энхболд нь шүүгчдээс "Царайлаг Фрэнк Синатра болжээ" хэмээн магтуулаад амжсан. Түүний дуулсан "My way" дууг Оросын оролцогч хэрхэн дуурайсан бол?


     
  • Загвар өмсөгч С.Сарнай нь Mariah Carey-ын дуулсан "Without you" дууг амжилттай дуулсан. Харин Грекийн дуучин эрэгтэй хэрхэн дуурайсныг харцгаая.