Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Яг түүн шиг" шоуны оролцогчдыг бусадтай харьцуулбал

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг

Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ Ням гараг бүрийн 20:00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй аж.

Тэгвэл бусад орны шоуны оролцогчид Монголын оролцогчдын дуурайсан дууг хэрхэн дуурайсан бол?

  • Өмнөх дугаарын ялагч болсон Загвар өмсөгч Э.Энхболд Lady Gaga дуулсан "Poker Face" дууг амилуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл Хятадын "Your Face Sounds Familiar" шоуны оролцогч энэхүү дууг ийнхүү дуурайжээ.


 

  • Дуучин гэхэд хилстэхгүй мундаг байна гэж шүүгчдийн таашаалыг хүртсэн жүжигчин Н.Мөнхсоёл нь Katy Perry-гийн Hot N Cold дууг чадварлаг дуулсан. Тэгвэл "Sing Your Face Off USA"-ийн оролцогч хэрхэн дуулсныг сонирхоно уу.


 

  • Дуучнаас нь илүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа юм биш үү гэж олны таашаалыг хүртсэн дуучин П.Баярцэнгэл Conchita Wurst гэх өвөрмөц дуучныг амжилттай дуурайсан. Тэгвэл ОХУ-ын "Один в Один!" шоуны оролцогч хэр сайн дуурайсан бол?