Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Рио Тинто” 3 тэрбум ам.долларын бондоо буцаан худалдан авахаа мэдэгдлээ

Egule Capital
2016 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өөрийн бондыг буцаан худалдан авах нь энэ жилийн нийтлэг зүйл байх нь.

Дэлхийн түүхий эдийн зах зээл сайнгүй байгаа өнөө үед Рио Тинто компани 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй өөрийн компанийн бондыг буцаан худалдан авч өрийн дарамтаа багасгах зорилготой байгаа ажээ.

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани сарын өмнө 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй бондоо худалдан авсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь нийт өрийн хэмжээг бууруулах богино хугацааны хөрөнгийн удирдлагын арга хэрэгсэл юм хэмээн мэдэгдсэн байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар хоёрдугаар сард Рио Тинто компанийн зүгээс илүү уян хатан ногдол ашгийн бодлого баримтлахаар төлөвлөсөн ба 2015 онд орлогын түвшин хоёр дахин буурсаны дараагаар 3 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагын зардлыг бууруулах арга замыг эрэлхийлж эхэлсэн гэжээ.

Өөрийн бондыг буцаан худалдан авах зах зээл дээр нийтлэг үзэгдэл болж байгаа бөгөөд түүхий эдийн үнэ доод цэгтээ хүрсэн өнөө үед хөрөнгийн удирдлагаа зохистой хэрэгжүүлж тэсч үлдэх компаниудын гол бодлого болсон байна.

Хоёрдугаар сард Англо Америк компани 1.3 тэрбум долларын бондыг худалдан авахаа зарласан бол гуравдугаар сард Genel Energy 750 сая ам.долларыг бондоо буцаан худалдан авчээ.

Гуравдугаар сарын дунд үе хүртэлх Европын компаниудын бондыг бэлэн мөнгөөр худалдан авалтын нийт дүн 83.5 тэрбум евро болсон нь 2015 оны эхний улирлын дүнтэй харьцуулахад 4 дахин өссөн дүн бол 2014 оны эхний улирлын дүнгээс 8 дахин их дүн ажээ.

Энэ оны эхний үед бондын үнэ уналттай байгаа нь компаниудад бондын буцаан худалдан авах боломжийг олгосон байна.хоёрдугаар сард Deutsche банк 5.4 тэрбум ам.долларын бондоо буцаан худалдан авах оролдлого хийсэн нь хувьцаа, бондын үнэ унасан байгаа үед Европын санхүүгийн групп компаниуд томоохон өрийн дарамтаа багасгах бодлого баримталж буйг баталсан үйл явдал болсон юм.

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/EguleCap/

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.