Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

AПУ ХК-ийн хамт олон “Туул голоо тунгалаг байлгая” уриан дор нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Их хотод маань нарлаг зун айлчлан ирж, залуус агаар салхинд гарч амралт зугаалга ихэсдэг. Зуны халуун өдрүүдэд хотын ойролцоох гол горхийг зорих хүмүүс ихсэж, Нийслэлчүүд биднийг ундны усаар хангадаг Туул гол маань хүмүүсийн амарч тухлах, агаар салхинд гарах гол цэг болдог. Өглөө оройгүй холхих хүмүүсийн хөлийг дагаад голын ойр орчмоор хог хаягдал ихэсдэг билээ.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт “AПУ ХК”-ийн 300 гаруй ажилтан Туул голыг цэвэр цэмцгэр байлгахад анхаарлаа хандуулж голын хойд эргийг цэвэрлэлээ.

 

Тэд өнгөрсөн жил Туул голын эргийн 28 га газрыг цэвэрлэж, 23.5 тонн хог ачуулж байсан бол өнөөдөр 15.6 га газрыг цэвэрлэсэн.

“Туул голоо тунгалаг байлгая” уриатай “Тунгалаг Туул” аян бүтэн өдөр үргэлжилсэн юм. Эдгээр ажилчид их хотын ундны усны ундарга болсон Туул голын сав газрыг хамгаалах, хог хаягдлыг багасгах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд энэ үйл ажиллагаагаараа дамжуулан олон нийтийг хог хаяхгүй байхыг уриалж байгаа юм.

 

Аяны үеэр “AПУ ХК”-ийн Захиргаа хүний нөөц хариуцсан захирал М.Батцэрэнгээс тодруулга авлаа.

- Өнгөрсөн жил энэ аянг анх зохион байгуулсан гэсэн. Ямар онцлогтой байв?

- Бид “AПУ ХК” ийн ажилчдын санаачлагаар энэхүү аянг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Тунгалаг туул 2016“ аянаа энэ сайхан нартай өдөр хийж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил  голын эрэг дагуу цэвэрлэж, дахивар ба дайвар хог хаягдал хаях зориулалттай 10 ширхэг хогын сав хийж байршуулсан. Үүгээр голын эрэг дагуу амралт чөлөөт цагаа өнгөрүүлсэн иргэд маань хог хаягдлаа хогийн саванд хаяхдаа ялгаж хаяж хэвшихийг уриалсан юм.

- Энэ жилийн аяныхаа талаар сонирхуулна уу?

- Бид энэхүү аяныг зохион байгуулснаараа байгаль дэлхийгээ хайрлах, эх дэлхийгээ цэвэр цэмцгэр байх үйлсэд хамтдаа нэгдэж, нийт Улаанбаатарчуудаа уриалж байна. Олон олон ажилчид маань энд цуглан нэгдэж байгаад баяртай байна гэв.

 Мөн Аяны нээлтийн үеэр мөн Туул гол сав газрын захиргааны албаны дарга Ш.Мягмар

“Өнөөдрийн буянтай сайхан өдөр гол усаа хайрлан хамгаалах байгаль дэлхийгээ цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Жил бүрийн хавар намар байгаль хамгаалах сарын аян гэж болдог. Энэ аяны хүрээнд байгууллага аж ахуй нэгжүүд нэгддэг. Түүний нэг бол АПУ ХК байна. Энэ компаны хувьд “Тунгалаг туул” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Манай туулын сав газрын захиргаанаас ялангуяа гол ус, байгаль дэлхийгээ хамгаалах аяныг ямарч тохиолдолд дэмждэг. Яагаад энэ үйл ажиллагааг дэмжих ёстой вэ гэхээр дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж усны нөөц хомсдож мөн бохирдож байна. Усны нөөцийн хомсдлыг багасгах бохирдлыг бууруулах гол шалтгаан бол гол усыг цэвэрлэх энэ том ажил юм. Энэ ажлыг зохион байгуулж ажилчдаа хамруулан санхүүжүүлж байгаа нийгмийн хариуцлагаа ухамсарласан AПУ  ХК-даа амжилт хүсье” гэлээ.

Монголчууд бид сүүтэй шанагаа ч гол усандаа хийхээс цэрвэдэг ёс заншилтай байсан. Харин одоо өөрсдийнхөө зөв зохисгүй үйлдлээс болж ундныхаа усыг хүртэл бохирдуулах хэмжээнд хүрсэн өнөө цагт “AПУ” ХК-ийн нийгмийн үүргээ ухамсарлан, зохион байгуулж буй энэ аяныг дэмжмээр, баярламаар үйл явдал боллоо.

Фото

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.