Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Айплмүүн”, “Хаан сүү” компаниудын үдийн цай нийлүүлэлтийг ТҮР зогсоожээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 сурагч хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт дөрвөн сурагч  хэвтэж, 10 хүүхдэд нь гэрээр зөвлөгөө өгч явуулсан бөгөөд, бусад ангийн сурагчдад дээрх шинж тэмдэг илрээгүй, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ажээ.

Тус сургууль нь сургуулийн өргөтгөлийн зориулалтаар баригдсан байранд сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 610 сурагчид “Үдийн цай” хөтөлбөрийг “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-тай гэрээ байгуулан, үйлдвэрээс өдөр тутамд нь нийлүүлж, хэрэгжүүлдэг юм байна.

"2016 оны тавдугаардугаар сарын 3-ны өдөр буюу хоолны хордлого гарсан өдөр “Үдийн цай”-ны бүтээгдэхүүнд  нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн жимст боов, “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс, нэг удаагийн соруул, сургуулийн хэрэглээний ус, мөн үйлдвэрүүдийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулж байгаа.

61-р сургууль, “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-иудын хүнсний үйлдвэрүүдүүдэд  НМХГ, ХӨСҮТ хамтран тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг эцэслэн гартал эдгээр үйлдвэрүүдээс үдийн цайны нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байна" гэсэн мэдээллийг НМХГ-аас өглөө.

2016 оны тавдугаар сарын 3-ны өдөр 61 дүгээр сургуулийн 1-р ээлжинд хичээллэдаг 1-3  дугаар ангийн зургаан бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас 3г ангийн 14 сурагчид 20-30 минутын дараагаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгүүд илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн юм.