Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг ангийн 14 хүүхэд хоолны хордлого авчээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 сурагч хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгджээ.

"Гуравдугаар ангийн 14 хүүхэд хоолны хорлогын шинж тэмдэгтэй өчигдөр манайд хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар дөрвөн хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа" гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

Хүүхдүүд үдийн цайндаа юу идсэн талаар НМХГ-аас тодруулахад "Сурагчдын үдийн цайнд "Хаан сүү" компанийн нэрсний шүүс, "Алиман сар" компанийн жигнэмэгийг өгсөн байсан. Алинаас нь хордлого авсныг тодруулахаар жимсний шүүс, жигнэмэгийг шинжилгээнд явуулаад байна" гэлээ.

Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.