Япон улсын Нагояагийн их сургуулийн професор, Нобелийн шагналт Амоно Хирошигийн лабораторид Монгол багш нар хамтарсан судалгаа хийж эхэлжээ.
Үүнээс гадна багш, судлаач нарын сургалт, судалгааны ур чадварыг бэхжүүлэх зорилгоор 2015 онд магистр, доктор, зэргийн бус сургалтанд нийт 43 хүн хамруулжээ.
Мөн Япон улсын их, дээд сургуулийн 34 професор Монгол Улсад хүрэлцэн ирж туршлага солилцон хамтарч ажилласан байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсад инженерийн чиглэлээр хоёр ч сургууль төгссөн болохоор шинжлэх ухаан, технологиор дэлхийд тэргүүлэгч Япончуудтай илүү ойр хамтарч ажилладаг. Тиймдээ ч тэдний нөөц бололцоог ашиглан манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт өндөр ач холбогдолтой энэ хамтын ажиллагааг өнгөрсөн онд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ эхлүүлсэн байна.
Нобелийн шагналт професор Амоно Хироши түүний урилгаар манай улсад гурав хоногийн хугацаатай ирсэн. Өчигдөр инженерийн чиглэлээр сурч байгаа оюутан, багш нарт “Дэлхийг лед гэрлээр гэрэлтүүлэх нь” сэдэвт лекц уншсан. Энэ үеэрээ Монгол эрдэмтэн, багш, оюутнуудтай хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх боломж олгосонд талархал илэрхийлсэн юм.