Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

“ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ГОЛОМТ БАНК ШАЛГАРЛАА

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 3 сарын 25
Сурталчилгаа

Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үйлсэд тэргүүлэн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний хэмжээний шилдэг 11 аж ахуйн нэгжийг тодрууллаа.

 
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 26,000 гаруй аж ахуйн нэгжээс “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан Голомт банкны хувьд энэ жил үүсгэн байгуулагдсаны 21 жилийн ой нь тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хэлбэрээр 90 орчим тэрбум төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар хэлбэрээр 20 гаруй тэрбум төгрөгийг тушаажээ.

Голомт банк нь эдүгээ 1,900 орчим ажилтан албан хаагчидтай бөгөөд 2015 онд эрүүл мэнд нийгмийн даатгалын санд 4.5 тэрбум төгрөг, хүн амын орлогын албан татвар хэлбэрээр 2.1 тэрбум төгрөг тушааж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.