Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөрөнгийн зах зээлд хөл тавих нь” сургалт болно

ikon.mn
2016 оны 3 сарын 24
www.ikon.mn

Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн нийгэмлэгээс сар бүр зохион байгуулдаг “Хөрөнгийн зах зээлд хөл тавих нь” сургалт 5 дахь удаагаа болох гэж байна.

Тус нийгэмлэг нь сүүлийн гурван жил тасралтгүй ажиллаж иргэдэд мэдээлэл, судалгаа, сургалт хүргэж байгаа юм. Хөрөнгийн зах зээлд 8 дахь жилдээ арилжаа хийж байгаа, 4 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, чадварлаг багш нар уг сургалтыг хөтлөн явуулдаг.

 
 
 

 


Сургалтын давуу тал онцлог

Зөвхөн танд хэрэгтэйг заана

Таны толгой хогийн сав биш. Бид бүгдийг бус чухлыг заана. Өөрсдийн туршлага, мэдлэг, ур чадварт үндэслэн таны хамгийн түрүүнд заавал мэдэх ёстой зүйлс сургалтын агуулгад багтсан байх болно.

50:50

Бид танд зөвхөн мэдээлэл өгөхгүй. Харин мэдлэг өгч, туршлагаасаа хуваалцана. Арилжаа хийх үр дүнтэй аргачлалыг бид өөрсдийн таван жилийн туршлагад үндэслэн боловсрууллаа.

Нэг өдрийн сургалт биш

Та мөнгө олъё гэвэл хөгж. Харин хөгжил гэдэг урт хугацааны тууштай хөдөлмөрийн үр дүн. Бидний сургалт нэг өдрөөр дуусахгүй. Харин ч энэ бол эхлэл. Сургалтын дараа ч гэсэн бид тантай үргэлж холбоотой байх ба зөвлөгөө, мэдээлэл, судалгааг хүргэсээр байх болно.

ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ

Анги бүрдэлт: 30
Хэзээ: Гуравдугаар сарын 26
Үргэлжлэх хугацаа: 11:00-18:30
Хаана: Багшийн дээдийн Сонор плаза 9 давхар

Дэлгэрэнгүй мэдээллийг 80190533, 90190053 дугаарт залгаж авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.