Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Korea Investment CORP TRQ компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүллээ

Egule Capital
2016 оны 3 сарын 22
www.ikon.mn
Зураг зураг

2015 оны 4-р улиралд Korea Invesmtent корпораци Turquoise Hill Resources компани дахь эзэмшлийн хувиа 369.3% нэмэгдүүлсэн байна. Тус фирм энэ хугацаанд 536,600 хувьцааг нэмэлтээр авч компанийн 681,900 хувьцааг эзэмшихээр болжээ.

Ингэснээр өнгөрсөн оны эцэст Turquoise Hill Resources дахь Korea Investment корпорацийн нийт үнэлгээний дүн 1.7 сая ам.доллар хүрсэн байна.

 

Мөн Hexavest Inc компани өөрийн эзэмшлийн хувьцааны тоог 371,966 нэмж аван 48.3% нэмэгдүүлж TRQ компанийн 2.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 1,141,740 хувьцааг эзэмшихээр болсон юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Turquoise Hill Resources ltd компанийн хувьцаа 1.971%-р буурч 2,735 ам.долларт хүрсэн бөгөөд нийт 2.3 сая хувьцаа арилжаалагджээ. Хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ 5.50 тэрбум ам.доллар, P/E харьцаа үзүүлэлт 19,536 байгаа аж.

TRQ-н хувьцааны ханш жилийн доод түвшин 1.55 ам.доллар, дээд түвшиндээ 4.74 ам.доллар хүрч байжээ. Мөн 50 өдрийн ханшийн дундаж түвшин 2.21 ам.доллар, 200 өдрийн дундаж 2.53 ам.доллар байна.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/EguleCap/

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.