Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Moody's: Монголын банкны системийн төлөв байдлыг СӨРӨГ хэвээр үлдээлээ

WWW.GAULI.MN
2016 оны 3 сарын 15
Gauli
Зураг зураг

Монголын банкны системийн төлвийг 2013 оноос хойш “сөрөг” гэж үнэлсээр байна. Энэ нь системийн орчин эрсдэлтэй, хөрөнгийн чанар муудаж буй зэрэгцээ хөрөнгө оруулалт болон хөрвөх чадвар муу байгааг илтгэж байгаа үзүүлэлт юм.

Гэхдээ 2016 онд системийн байдал 2015 оныхтой харьцуулахад бага хэмжээгээр муудна гэж Moody's үзэж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт бага зэрэг нэмэгдэх боломж байгаа ч системийн орчин эрсдэлтэй хэвээр үлдэнэ гэжээ.

Moody's шинжилгээ нь үйл ажиллагааны орчин – муудаж байгаа, хөрөнгийн чанар ба капитал – муудаж байгаа, хөрөнгө оруулалт ба хөрвөх чадвар – тогтвортой, ашигт байдал ба үр ашиг – муудаж байгаа, системийн дэмжлэг – тогтвортой гэсэн таван хүчин зүйлсэд үндэслэж байгаа аж.

Хөрөнгийн чанарын асуудал хүнд байгаа ч 2015 оныхтой харьцуулахад энэ жил бага хэмжээгээр муудна гэж дүгнэсэн байна. Хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээлийн хэмжээ 2015 онд хоёр дахин өсч 14.4 хувьд хүрсэн бөгөөд 2016 онд үргэлжлэн нэмэгдэнэ гэж үзжээ.

Харин хөрөнгө оруулалт ба хөрвөх чадварын үзүүлэлт бага зэрэг сайжирна гэж дүгнэсэн байна. Энэ нь Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэхтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн өсөх боломжтой гэж үзсэнтэй холбоотой юм.

Ашигт ажиллагааны үзүүлэлт нь зээл олголт буурч байгаа болон зээлийн чанаргүйдэл нэмэгдсэнтэй холбогдон гарах зардлаас үүдэн буурах эрсдэлтэй байна.

 

Эх сурвалж: moodys.com