Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

200 сургуульд тус бүр 3,000 ам.долларын ТЭТГЭЛЭГ олголоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn

БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд амжилттай оролцон шалгарсан нийт 120 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 200 сургууль тус бүрт 3,000 доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэгийг өнөөдөр олголоо.

2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn

Тэтгэлэг гардуулах үеэр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж төлөвлөж бид энэ ажлыг санаачлан хийж байна” хэмээн Боловрсол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцоллоо.

Мөн Төслийн захирал бөгөөд БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн ач холбогдол үр дүн” сэдэвт илтгэл тавьсан юм.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. 1-р шатны  төслийн сонгон шалгаруулалтанд 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3,000 ам доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардаж аваад байна.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөгөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын Засгийн газар БСШУЯ хэрэгжүүлж буй 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна.

ФОТО СУРВАЛЖЛАГА


2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn