Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 12.5 ТОНН АЛТ олборложээ

ikon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

-Уул уурхайн салбарын статистик мэдээлэл-

Монгол Улс 2015 оны эхний 10 сарын байдлаар олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн баяжмал болон экспортын талаарх мэдээллийг УУЯ-наас гаргажээ. Үүнд:

  • Олборлолт

    Энэ оны эхний 10 сарын байдлаар нүүрс 18.2 сая тонн, алт 12.5 тн, газрын тос 975.8 мянган тонныг тус тус олборложээ.
     
  • Үйлдвэрлэл

    Хайлуур жоншны баяжмал 188.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 1,074.4 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.3 сая тонн, цайрын баяжмал 75.2 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
     
  • Экспорт

    Энэ оны эхний 10 сард 1,204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Статистик мэдээллүүдийг графикаар хүргэж байна.