Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

БНТУ-ын Анкара хотод болсон дэлбэрэлтэд Монгол иргэд өртөөгүй

ГХЯ
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан.

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.

Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлээд байна.