Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анкарад болсон дэлбэрэлтийн сэжигтэн Исламын улс бүлэглэл болохыг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Анкара хотод болсон энх тайвныг уриалсан жагсаалын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 97 хүний амь үрэгдээд байгаа билээ.

Тэгвэл саяхан ерөнхий сайд Ахмет Давутоглу Туркийн телевизээр мэдэгдэл хийж хэргийн гол сэжигтэн Исламын улс бүлэглэл болохыг зарлалаа.

Засгийн газар ийм халдлага зохион байгуулж болзошгүй этгээдүүд, тэдний гэр бүлийнхнээс авсан байсан ДНХ мэдээллийг хэргийн газраас олдсон баримттай харьцуулсны үндсэн дээр ийнхүү дүгнэсэн байна.

Халдлагын зорилго нь ирэх сард болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого байж болзошгүй гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

Туркийн зарим хэвлэлд мэдээлснээр Анкарад болсон дэлбэрэлтийн арга барил, ашигласан хэрэгсэл зэрэг нь өнгөрсөн долоодугаар сард Сирийн хил дээрх Сурук хотод болсон хэрэгтэй ижил байгаа гэнэ.

Уг халдлагаар 33 Турк болон Курдын энхийн төлөө тэмцэгч өртөж амиа алдан, дэлбэрэлтийг Исламын улс зохион байгуулсан болох нь тогтоогдож байв.

 

Эх сурвалж: BBC