Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анкарагийн “цуст Бямба гараг”-аар 95 хүн амиа алджээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Туркийн нийслэл Анкара хотод Курдын босогчидтой эв найрамдалтай байхыг уриалсан жагсаалын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 95 хүний аминд хүрээд байна.

Өчигдөр тэдгээр амиа алдсан хүмүүст зориулсан эмгэнэлийн цуглаан болж цугларсан хүмүүс ерөнхийлөгч Рэжип Таип Эрдоганыг буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

Дэлбэрэлтийг Курдын босогчид эсвэл Исламын улсын дайчид зохион байгуулсан байж болзошгүй хэмээн засгийн газар үзэж байгаа бол хүмүүс үүнийг ерөнхийлөгч өөрийн намын рэйтингийг дээшлүүлэхийн тулд хүчирхийлэл үйлдсэний үр дагавар хэмээн үзэж байна.

Халдлагыг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байгаа ч Исламын улсынхны Сирийн хил залгаа хотод үйлдэж 33 хүний аминд хүрсэн долоодугаар сарын дэлбэрэлттэй төстэй байгаа гэнэ.

Цагдаа нар Туркийн төв хэсгийн Коня хотоос өчигдөр Исламын улс бүлгийн 14 гишүүнийг баривчилсан байна. Гэхдээ уг дэлбэрэлттэй холбоотой эсэхийг зарлаагүй байгаа юм.

Туркийн зарим хэвлэлүүд үүнийг энхийн хэлэлцээрийг сүйтгэх гэсэн оролдлого гэж үзэж байна.

Турк болон Курдын талууд ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болох сонгуулийг угтан гал зогсоох яриа хэлэлцээр хийх гэж бэлдэж байсан юм.

 

Эх сурвалж: Time.Com