Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy Note 5-ын дизайны ноцтой алдаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Дөнгөж шинээр худалдаанд гараад байгаа Самсунг корпорацийн Galaxy Note 5 ухаалаг утсанд ноцтой дизайны алдаа илэрчээ.

Энэ тухай технологийн экспертүүд ид шуугилдаж байна.

Өмнөх Note загваруудын үзэг нь утасныхаа эх биед суухдаа аль ч үзүүрээр нь хийхэд асуудалгүй суудаг байжээ. Гэтэл Note 5 загварын үзгийг арын үзүүрээр нь санамсаргүй шургуулчихвал хэзээ ч салахгүйгээр гацдаг болсон байна.

Энэ тохиолдолд утсаа задлах шаардлагатай болох ба бүр эвдэх ч аюултай болсон гэнэ.

Илэрсэн асуудлын талаар Самсунг корпораци одоохондоо ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Хэрхэн гацдагийг та дараах видеоноос үзээрэй.