Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголчуудын сүсэг бишрэл

ikon.mn
2014 оны 12 сарын 15
iKon.MN

Монголын Эзэнт гүрэн задарч, улстөрийн бутрал гүнзгийрч байсан тэр цаг үед бурханы шашны нийтийг хамарсан дэлгэрэлт явагдсан юм. Энэ үед Монголчуудын сэтгэлгээний орон зайг дүүргэх, үнэт  зүйлсийн үнэлэмж нь шашин номын үйл хэрэг болж эхлэв.  

Монголчууд өөр хоорондоо талцан хуваагдаж, олон хэсэг болон нүүдэллэж, өмнөд болон умардаас хүчирхэг эзэнт гүрнүүд хаяа тэлэн шахах болсон үед бурханы шашин дэлгэрсэн нь ихээхэн онцлогтой.

Монголын бурханы шашны нэгэн сүмийн лам банди нар. 

Богд Жавзандамбын шар ордны гадна байдал. ХХ зууны эхэн үе.

Манжийн хаад XVII зууны 30-аад оноос бурханы шашинг Монгол болон Төв Азид дэлгэрүүлэх бодлого баримтлах болжээ. Тэдний энэ бодлогын цаана бурханы шашинг ашиглан тухайн бүс нутагт өөрсдийн байр сууриа бэхжүүлэх зорилго оршиж байв.

Төвөд рүү явах замдаа үхсэн мөргөлчийг шувуу идэж буй нь. 

Эрдэнэзууд мөргөж буй Монголчууд. ХХ зууны эхэнд.  

Монголчууд мөргөл үйлдэхээр Хүрээ болоод Эрдэнэзуу зэрэг томоохон сүм хийдэд хэдэн сараар мөргөж хүрдэг байсан. Зураг дээр Сэцэн ханы хүрээ. 

Хүрээ цамд гардаг дөрвөн уулын савдагийн нэг Сонгинохайрхан уулын савдаг Хөх өвгөн. 

ЭНЭ ҮЕД ДЭЛХИЙ ДАХИНД:

1807 онд Ирланд гаралтай АНУ-ын иргэн Роберт Фулкон дэлхийд анх удаа уурын хөдөлгүүрээр ажилладаг хөлөг онгоц зохион бүтээж байжээ. 

Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.