Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлтийн учруулж буй хор хөнөөл нэмэгдэх хандлагатай байна

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” сэдэвт Дасан зохицох V Бага хурал өчигдөр болсон.

Хурлаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн үнэлгээний нэгдүгээр илтгэл дэх үзүүлэлтүүд хоёрдугаар илтгэлээр улам баталгаажиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл улам таагүй болж, учруулж буй хор хөнөөл нь нэмэгдэх хандлагатай байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” илтгэл анх БОНХЯ-ны санаачлагаар 2009 онд хийгдэж байжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар нарийвчлан судлах, судалгааны дүнг олон нийтэд хүргэх, бодлого арга хэмжээний төлөвлөлтөд тусгах зорилгоор гаргасан анхны илтгэл таван жилийн дараа дахин шинэчлэгдсэн юм байна.

БОНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачлагаар “Бишрэлт-Плаза” зочид буудлын хурлын танхимд болж буй Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний шинэчилсэн илтгэлд туссан судалгааны гол үр дүнг танилцуулж, хариу арга хэмжээний талаар хэлэлцэн, салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм. 


Уг хурал өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох боломжууд” сэдвээр үргэлжилнэ.