Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

118-р сургууль нүүрстөрөгч бага ялгаруулдаг халаалтын зуухтай боллоо

ikon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 118-р бүрэн дунд сургуулийн захиргаа өнөөдөр өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухаа хүлээн авлаа.

Уг үйл ажиллагаанд Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хаяаши Шиничиро,  БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч, албаны дарга Д.Дагвадорж нар оролцож энэхүү шинэчлэл хоёр улсын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцоллоо.

Тодруулбал,  2013 оны 1 дүгээр сард Монгол Улс Япон Улстай байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор манай  улсад өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуух нийлүүлэх, шинэчлэх, шинээр суурилуулах хэрэгжүүлэх болсон юм.  

118-р дунд сургуулийн халаалтын зуух нь халаалтын зориулалттай халуун усаар дулаанаа хангах болсон нь нүүрсний хэрэглээг эрс багасгаж, тэр чинээгээр нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулж агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр болно.  

Өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай ийм халаалтын зуухыг Төв аймгийн Борнуур суманд мөн суурилуулжээ.  

Хоёр улсын хооронд байгуулсан түншлэлийн хүрээнд хийгдсэн энэхүү ажлыг “Сүүри Кэйкакү”, “Ану сервис” компаниуд хамтран гүйцэтгэжээ.