Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдол 20 хувиар буурчээ

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах та­лаар хийгдэж буй ажлын нэг “Сайж­руулсан зуух-2014” хөтөл­бө­рийн нээлт өчигдөр Тусгаар тогт­нолын талбайд боллоо.

“Улаан­баа­тар-Цэвэр агаар” төсөл, Засгийн газ­рын “Цэвэр агаар” сан хамтран өн­гөрсөн онд 29700 ширхэг зуу­хыг төвийн зургаан дүүрэгт ний­лүүлсэн бол энэ онд 15300 ширхгийг 92 хо­роонд борлуулах юм байна. Мөн түрүү жил Засгийн газраас 420 мянган төг­рөгийн татаас олгож байсан бол энэ онд 250 мянган төгрөгийн та­таастайгаар иргэдэд хүргэх аж.

Даш­рамд дурьдахад, сайжруулсан зуух тараагдсанаар агаарын бохир­дол дахь  хүхрийн агууламж 21, давхар азотын исэл 28, на­рийн ширхэгтэй тоосонцор 21 ху­виар буурсан гэж Ус цаг уур, орч­ны шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын албанаас мэдээлж байна.



Нээл­тэд БОНХ-ийн сайд С.Оюун, Нийс­­­лэлийн Засаг даргын Эко­ло­ги, ногоон хөгжлийн асуу­дал ха­риуцсан орлогч Т.Бат-Эр­дэнэ, “Цэ­вэр агаар” сангийн захи­рал Д.Баасан, “Улаанбаатар цэ­вэр агаар” төслийн захирал Н.Энх­болд зэрэг хүмүүс оролцсон юм. 

Зураг