Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдын дугаараас SMS илгээх боломжтой юу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Өнөөдрийн Улсын Их Хурлын хуралдааны үеэр нэгэн гишүүний дугаараас өөрийг нь мэдээгүй байхад SMS илгээгдсэн тухай яриа гарсан.

Үнэхээр ийм боломж байдаг уу?

Ийм боломж байгаа. Гэхдээ үүрэн холбооны компаний оролцоогүйгээр. Интернэтээс дурын дугаарын өмнөөс илгээдэг үйлчилгээнүүд олон бий.

Сонирхож байвал: "anonymous sms" гэж бичээд Google-ээс хайхад хангалттай олон сайтын жагсаалт гарч ирнэ.

Эдгээрийн зорилго нь хүмүүс зүгээр л бие биеэ хуурч, тоглоом хийх. Сайт болгоны хэрэглэх нөхцөл дээр "хариуцлагыг нь бид үүрэхгүй", "хэрвээ хуулийн байгууллагууд хандвал хэрэглэсэн хүнийх нь бүх мэдээллийг гаргаж өгнө" гэсэн байдаг.

Мөн энэ үйлчилгээнүүд нь үнэгүй биш. Тодорхой төлбөр онлайнаар төлж авдаг. Тиймээс хууль бусаар ашиглах гэсэн этгээд амархан баригдах боломжтой.

Эдгээр сайтуудын зарим нэг screenshot-уудыг оруулав. Операторуудын жагсаалтад Монголоос Мобиком, Юнител байгааг харж болно.

Ямар дугаарын өмнөөс бичихээ оруулж болдог
Боломжтой операторуудын жагсаалт

Энэ боломжийн талаар @Barbayar -н хийсэн туршилт: