Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гүний худгийн тоолууржуулалтын ажил 90 хувьтай байна

ikon.mn
2014 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Туул голын сав газрын захиргаа нийслэлийн хөнгөн бетон, бетон зуурмагийн үйлдвэрүүдийн гүний худгийн тоолууржуулалтын явцтай танилцжээ.  

Нийслэлд бетон зуурмагийн 62 үйлдвэр байдаг. Тэдгээрийн 58 нь гүний худгуудаа тоолууржуулжээ.

Түүнчлэн тус сав газрын захиргаа "Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийн стратеги төлөвлөгөө" боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, сав газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулахыг гүйцэтгэгчид санал болгосон байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг ажлыг “ЖЭМР” ХХК гүйцэтгэж байна.