Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын төлөөлөгчид БОНХЯ-д ажиллаж санал, зөвлөмж өглөө

БОНХАЖЯ
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2014 оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг нь яамны цахим хуудсыг шинэчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах ажил юм. 

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд БОНХЯ-ыг мэдээллийн ил тод байдал болон байгууллагын шударга байдал 50 хувьтай байна гэж дүгнэсэн. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 чиглэлээр зөвлөмж ирүүлсэний хэрэгжилттэй танилцаж, мөн Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажилд зөвлөгөө өгөхөөр Авлигатай тэмцэх газрын БОНХЯ-ыг хариуцсан 2 төлөөлөгч өчигдөр ирж ажиллалаа. 

БОНХЯ-наас мэдээллийн ил тод байдал болон шударга байдлаа 100 хувь хангаж ажиллахын тулд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 143-р тогтоолоор баталсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-д заасан мэдээллүүдийг цахим хуудсандаа байршуулсан бөгөөд давхар мэдээллийн самбараар дамжуулан олон нийтэд ил тод нээлттэй хүргэж байна. 

Яамны цахим хуудас болох www.mne.mn хаягт Шилэн данс”, Ил тод байдал гэсэн биеэ даасан хоёр цэс нэмж хуульд заасан мэдээллийг татаж авах болон ойлгомжтой байдлаар байршуулсан. Мөн Төрийн үйлчилгээ цэснээс та яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой. 

Цахим хуудсанд хандсан иргэн болон үйлчилгээ авсан хүн бүр үйлчилгээ үзүүлж буй ажилтан, албан тушаалтанд онлайнаар үнэлгээ өгөх боломжтой боллоо. Энэ нь яамны цахим хуудасны Үнэлгээ өгнө үү хэсэгт нэвтрэн орж тухайн газрын асуудал хариуцсан ажилтанд үнэлгээ өгнө гэсэн үг юм. 

АТГ-ын төлөөлөгчид дээрх ажлуудтай танилцан Мэдээллийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд олон ажил хийснийг магтаад, өнгөрсөн жилээс дэвшил гарсан байна гэж дүгнэв. Мөн бусад яамдыг уриалсан арга хэмжээ зохион байгуулах, хийсэн ажлаа сурталчлах нь зүйтэй гэсэн санал хэлэв.