Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэргийн эзэн" цэцгийн мандлыг нөхөн сэргээжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN

Энэ сарын 10-ны өдөр цэцгийн мандал дээр байрлуулсан  приус маркийн машины зураг нийгмийн сүлжээгээр тархан олны анхаарлыг татсан билээ.

Замын цагдаагийн газраас тус машины жолоочыг олж Захиргааны хариуцлагын хуулийн дагуу машин жолоодох эрхийг хоёр жилээр хасч, цэцгийн мандлыг нөхөн сэргээх үүрэгтэйг анхааруулсан.

Тэрбээр ухамсаргүй зүйл хийснээ ухаарч цэцэг суулган, тухайн газрыг хэвийн байдалд нь оруулсан байна.