Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцгэн дээр машинаа тавьсан жолооч хоёр жилээр эрхээ хасууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийг чимсэн цэцгэн дээр машинаа байрлуулсан зураг олон нийтийн сүлжээгээр тархаж хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байсан билээ.

Замын цагдаагийн газраас үүнд анхаарлаа хандуулан жолоочийг нь олж тогтоон хуулийн дагуу зохих арга хэмжээг авсан байна.

Ингэхдээ ногоон байгууламжийг зогсоол гэж андуурсан жолоочийн эрхийг нь хоёр жилээр хасчээ.

Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг сэргээх үүрэгтэйг анхааруулжээ.

Жолооч ярихдаа, намар болоод цэцэг, ногоо гандаж байна гэж бодоод машинаа тавьсан гэв.

Бичлэг: