Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Түшиг: Кондукторууд тасалбар шалгагчийн ажлыг цагийн 4000 төгрөгөөр хийж байгаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилж байгаатай холбогдуулан нийслэлийн тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилж иргэд, чиглэл цагийн хуваарийн талаар мэдээлэл байхгүйгээс шалтгаалан зарим автобус жирийн үеэс хүн ихтэй, зарим нь бараг хүнгүй явж байгаа юм.

Тиймээс  иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор автобусны зогсоолууд дээр чиглэл заасан зурагт хуудсуудыг байрлуулж эхэлсэн байна.

Мөн андройд утастай иргэдэд зориулж Авто Дорцов аппликейшнийг гаргажээ. Уг аппликейшнд нийтийн тээврийн бүх чиглэл, цагийн хуваарийн талаарх мэдээллүүд байгаа ажээ.

Зорчих тасалбарыг Улаанбаатар хотын бүх автобусны зогсоолуудаар худалдаалж байгаа бөгөөд тасалбар борлуулах ажилтнаас билет аваагүй нийтийн тээврийн хэрэгсэлд орсны дараа авбал дамжин суултгүй зорчих тасалбарыг 500 төгрөгөөр авах юм байна.

Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг

Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг "Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт нь хүн амын худапдан авах чадвар, санхүүгийн чадавхиас шууд хамааралтайгаар нийтийн тээврээр иргэдийг дамжин суултгүйгээр зорчуулах төлөвлөлт хийгддэг байсан нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн давхцал үүсэх гол шалтгаан болсон.

Шинэ төлөвлөлт нь нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг арилгах давуу талтай.

Ингэснээр кондукторууд ажилгүй болно гэж үзэж байгаа ч одоогийн байдлаар кондукторууд автобусан дотор тасалбар шалгагчийн ажлыг цагийн 4000 төгрөгийн цалинтайгаар хийж байгаа" гэлээ.