Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос тактикийн пуужин туршилтаа өргөжүүлсээр байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

БНАСАУ АНУ-ын түрэмгий үйлдлүүдийн эсрэг цэргийн сөрөг арга хэмжээ байнга авсаар байх болно гэдгээ алхам тутамдаа илэрхийлсээр байна. 

Саяхан БНАСАУ-д тактикийн пуужингууд хөөргөсөн нь “АНУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулж, дайн өдөөхөөр бэлтгэж байгаа үед пуужин хөөргөх нь зүйн хэрэг” хэмээн Хойд Солонгосын төв цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.  Хойд Солонгос цөмийн хүчээ бэхжүүлж, жил бүр өөрсдийгөө хамгаалах зорилгоор цэргийн хариу арга хэмжээ авсан хэвээр байна гэдгээ илэрхийлжээ. “Дайсагнагч хүчүүд тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр рүү дайрахаар бэлдэж байгааг Пхеньян дуугүй хараад суухгүй” гэдгийг Төв цахим мэдээллийн агентлагийн мэдээлэлд онцолжээ. 

Энд дуулгахад долоодугаар сарын 27-ны өдөр тэмдэглэсэн Солонгосын дайны ялалтын үндэсний баярын өдрөөр ээлжит пуужингаа хөөргөхөд Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун биечлэн хяналт тавьсан байна. Сургуулилт эхлэхээс өмнө Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын улсын хорооны тэргүүлэгч “Өмнөд Солонгос дахь АНУ-ын баазыг  устгахаар тооцоолсон” стратегийн байнуудад пуужингийн цохилт өгөх төлөвлөгөөг судлан үзжээ. Түүнчлэн хойд Солонгосын тэргүүн “Өмнөд Солонгосын газар нутгаас Америкийн түрэмгийлэгчдийг гаргаж, эх орноо нэгтгэх ажлыг дуусгах”-ыг уриалсан байна.