Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтыг хянав

Н.Тунгалаг
2014 оны 7 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Хойд Солонгосын арми зүүн эргээсээ Шар тэнгисийн зүгт 500 км зайн тусгалтай хоёр пуужинг өнгөрсөн ням гарагт хөөргөсөн тухай ВВС мэдээлсэн.

Энэ талаар Өмнөд Со­лонгосын Батлан хам­гаалах яамны хэвлэлийн тө­лөөлөгч мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Умард на­рийвчлалтай удирд­лага бүхий шинэ пуу­жингууд амжилттай туршсан гэд­гийг ч хэлжээ. Шинэ пуу­жингуудын туршилтыг удирдагч Ким Жон Ун хя­наж, цэрэг зэвсгийнхээ хү­чин чадлыг сайжруулах аж­лыг удирдаж байна.

Шинэ пуужингууд туршиж байгаа нь Хятадын дарга Си Жинпин Өмнөд Солонгост айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Пак Кын Хетэй уулзан Хойд Солонгосын цөмийн зэвс­гийн хөтөлбөрийг зог­соох тухай ярилцахтай холбоо­тойгоос гадна Өмнөд Со­лонгос, АНУ-ын жил бүр зохиодог цэргийн хамтар­сан сургуулийг эсэр­гүү­цэж цуцлахыг шаар­даж бай­гаагаас үүдэлтэй юм.

Хятад улс нь Умардын цорын ганц холбоотон бө­гөөд тусгаарлагдсан энэ­­хүү улстай эдийн зас­гийн ха­рил­цаатай байдаг ч одоо цөмийн зэвсгийнх нь асуудлыг ярил­цах гэж байгаа аж.

Пхеньян 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийсэн, бөмбөг хийх хан­галт­тай цөмийн мате­риалтай учраас НҮБ-аас Хойд Солон­госын эсрэг хориг тавьсан. Гэхдээ шинжээ­чид Умард нь цө­мийн зэвсэглэлээ зөө­вөрлөх тех­­ник хэрэгсэл хангалтгүй учраас цөмийн хө­төлбөрөөр хөөцөлдөх бо­ломжгүй гэж үздэг.

Харин Пхеньян байнга л пуужин, их буу зэрэг зэвсэг туршиж байдаг нь Сөүл, Вашингтоны цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэх юм уу зэр зэвсгээ сайжруулах зорилготой гэнэ. Умардын туршсан пуу­жин, их бууны сум нь Шар тэнгист унадаг учраас хөрш зэргэлдээ орнуудад аюул занал учруулдаг.

Гэвч Пхеньян өдөөн хатгалгаа зогсоох нь бай­тугай шинэ төрлийн пуу­жин, зэр зэвсэг туршсаар байна.

Умардын арми дэл­хийд хэмжээгээрээ томд орох ч зэвсэг техникийн хувьд хоцрогдсон гэдгийг шинжээчид тэмдэглэдэг. Хойд Солонгосын эдийн засаг доройтсон, иргэд нь ядуу байгаа боловч цөмийн хөтөлбөр нь Өмнөд Солонгос, Япон, Азийн орнуудын цэргийн бааз дахь хэдэн мянган америк цэргүүдийг түгшээсээр байгаа аж.

Цэрэг зэвсгийн мэргэжилтнүүд Пхеньяны цөмийн зэвсэг болхи, гар аргаар хийдэг гэж үздэг ч хол болон ойрын тусгалтай пуужин, их буунууд нь бүс нутагт аюул занал учруулахыг хүлээн зөвшөөрдөг. Ер нь Солонгосын хойгийн нөх­цөл байдал хурцадмал, олон улсын анхаарлын төвд ордог.

Өмнөд Солонгос, АНУ-ын арми ирэх наймдугаар сард цэргийн хамтарсан сур­гуулилт хийхээр тө­лөв­лөснийг Хойд Солонгос цуц­лахыг шаардаж байгаа. Энэхүү сургуулилт нь ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг хүртэл Инчён хотноо зохиогдох Азийн зуны спортын XVII наадмын өмнө болох юм.

Гэхдээ наадамд Хойд Солон­госын тамирчид орол­цохоос гадна Азийн 44 орон баг тамирчдаа илгээнэ. Пхеньян өнгөрсөн даваа гарагт цэр­гийн сургуулилт нь Умард руу дайрах бэлтгэл гэж мэдэгдсэн ч холбоотнууд энэ мэдэгдлийг няцаасан талаар “The Guardian” мэдээллээ.

Энэ талаар Өмнөд Со­лонгосын Кюннамын их сургуулийн Хойд Солонгос судлаач Лим Эүл Чүл “Пхеньян тамирчдаа Азийн наадамд илгээж байгаа нь яриа хэлэлцээ хийх гэсэн арга хэрэгсэл бөгөөд Өмнөд Солонгосыг цэргийн сургуулилтыг цуцлуулахыг хүсч байгаа” хэмээн хэлжээ.

Түүнээс гадна улстөр шинжээ­­чид холбоотнуудын цэр­гийн сургуулилт бол­сон тохиолдолд Умард та­мирчдаа Азийн наадамд илгээхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлнэ гэж үзэж байна. Өмнө нь 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимпод Пхеньян тамирчдаа илгээгээгүй ч 2002 оны Азийн наадам, 2003 оны Оюутнуудын наадамд тө­лөөлөгчдөө оролцуулсан юм.

Пхеньян өнгөрсөн долоо хоногт Сөүлийг дайсаг­на­сан харьцаагаа зогсоож эв найрамдалтай байхыг уриал­сан нь мөн цэргийн сур­гуулилтыг цуцлахыг шаард­сантай холбоотой уриал­га гэдгийг ч шинжээ­чид хэлж байна.

Зураг