Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Хойд Солонгосын засаглалыг нураах төлөвлөгөө боловсруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Хойд Солонгосын засгийн газрыг нураах нууц төлөвлөгөө боловсруулсан байгаа нь Бээжин Ким Жон Уны дэглэмд найдахаа больсныг харууллаа.

Ийм нууц төлөвлөгөөг Хятадын Ардын Чөлөөлөх Армийнхан боловсруулсныг Японы хэвлэл мэдээллийнхэн олж авсан талаар Японд ид шуугиж байна.

Төлөвлөгөөнд Хойд Солонгосын удирдагчдыг баривчлан хорих, замбараагүй байдал үүссэн тохиолдолд дүрвэн ирэх солонгосчуудыг байрлуулах хил дагуух хуаран байгуулах зэрэг багтжээ.

Ингэхдээ бусад өрсөлдөгч талуудад, тухайлбал АНУ-д, Хойд Солонгосын улс төрийн болон цэргийн удирдагчдыг алдахгүй байх, түрүүлж хамгаалалтанд авах хэрэгтэйг дурджээ.

Хэрвээ ингэж засаглал нуран унавал гарцаагүй замбараагүй байдал үүсч олон тооны цагаачид бий болно. Тэдний ихэнх нь Хятад руу орж ирнэ гэдгийг ч дурдсан байна.  

Мэйжигийн Их сургуулийн эрдэмтэн Жүн Окумура “бид дарангуйлагч системүүд нурахад ямар хатуу, хурдан уналт болдгийг ЗХУ, Ливийн жишээнээс мэднэ. Тиймээс бидэнд ийм төлөвлөгөө хэрэгтэй. АНУ, Өмнөд Солонгост байгаа нь гарцаагүй. Харин Хятадынхыг анх удаа үзэж байна” гэжээ.

Энэ мэдээлэл Бээжингийн Хойд Солонгост өгсөн анхааруулгын дараахан ил болсон байна. Анхааруулга Пёньяний бэлдэж байгаа дөрөв дэх удаагийн цөмийн туршилтыг эсэргүүцсэн утгатай байсан юм.

Мөн Хойдуудыг үргэлж дэмжиж ирсэн Хятад улс энэ оны эхний улиралд түүхий газрын тос Хойд Солонгост нийлүүлэхээс татгалзаад байгаа билээ.

Эх сурвалж: The Telegraph