Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун ихэд бухимдаж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын засгийн газар Хятадад тархсан их удирдагч Ким Жон Уныг шоглосон видео дүрсэнд ихээхэн санаа зовж байна.

Тэд Бээжингийн эрх баригчдаас уг видеог устгахыг хүсчээ. Харин Бээжин "бид чадахгүй" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн гэнэ.

Уг нь Интернэтэд маш хатуу хяналт тавьдаг Хятад улс үүнийг хийж чадах ч ийм зан гаргасан нь Хойд Солонгосын удирдагчид Бээжин найдахаа больсны шинж байх.

Дүрсэнд Ким удирдагч Осама бин Ладентай бүжиглэж, Обамад зодуулдаг гэнэ.

Үүнийг Жанг нэрээр бүртгүүлсэн Сужоу хотын оршин суугч залуу бүтээжээ. Түүнийг Сөүлийн их сургуульд сурсан нэгэн гэсэн мэдээлэл байгаа юм.