Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбилэг охинд туслах хандивын тоглолт болно

Ц.Жаргалсайхан
2014 оны 3 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сургууль дээрээ сахуу татрангийн вакцин хийлгэснээс болж хөл, гарын хуруу үхжиж, БНСУ-д эмчлүүлж буй билээ. Эмч нарын буруу үйлдлээс болж долоон хурууныхаа үеийг тайруулах шаардлагатай болсон охины хагалгааны төлбөр 25 сая вон буюу монгол мөнгөөр 41.7 сая төгрөг болжээ.

Тиймээс Н.Энхбилэг охинд туслахаар “Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв”-ийн залуучууд “Хонгор нутгийн дуулал” хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 20-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд СТА Баасандорж, МУГЗ, Төрийн соёрхолт Сосорбарам, дуучин Насанбуян, Отгонжаргал, Номин-Эрдэнэ, Жонон хамтлаг оролцож байгаа аж.

“Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэрэн “Одоогийн байдлаар охины эмчилгээний бусад зардал 21 сая 750 мянган төгрөг болсныг Монголынхоо ард түмний сайхан сэтгэлийн тусаар төлж чадсан. Харин одоо хагалгааны төлбөр 41 сая төгрөгийг олохын тулд бид Баянхонгор аймгийнхаа хүрээнд хандивын аян эхлүүлээд байна.

Тиймээс халуун сэтгэлт монголчуудыг тоглолтыг ирж үзэн Н.Энхбилэг охинд бага ч болов тус болооч гэж уриалж байна” гэлээ. Сайн санаат иргэн та охинд туслахыг хүсвэл 95496963, 88093114, 31840307 утсаар холбогдох боломжтой. Хандивын дансны дугаар 5232045577 /ХААН банк/ юм байна.

Зураг