Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын бамбарын тогоог танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

"Парис 2024" олимпын бамбар маргааш буюу энэ сарын 8-нд Францын Марсель хотод газардах билээ. Тэгвэл Парисын олимпын бамбарыг зохион бүтээгч Матью Леаннеур бамбарыг байршуулах тогоог олонд танилцууллаа.

Олимпын бамбарыг энэ сарын 9-нөөс Францын 400 гаруй хотоор аялуулахаар төлөвлөсөн. Бамбарыг зөвхөн өдрийн цагаар хотоос хотод хүний гар дамжин явдаг уламжлалтай. Харин шөнийн цагт уг тогоонд галыг шилжүүлж, тогтмол асаалттай байхад анхаарах аж.

Олимпын бамбарыг асааж гараас гарт дамжуулах арга хэмжээ анхны олимпыг зохион байгуулсан Грекийн нийслэл Афин хотоос эхлээд Францын Парисыг зорьсон. Тодруулбал 10 гаруй хоног Грек орноор тойрч байгаад дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжаад тавдугаар сарын 8-нд Францын Марсельд очих аж. Францын 400 гаруй хотоор явсны эцэст долдугаар сарын 14-нд Парист ирнэ.

Парисын 10 гаруй дүүргээр аялснаар олимпын бамбарыг залах цэнгэлдэхэд хүрэхээр төлөвлөжээ.  

Тогооны хэмжээ:

  • Нийт тойргийн хэмжээ 1.35м
  • Суурины хэмжээ 1.35м 
  • өндөр нь 1.15м
  • Жин 95kg
  • Материал: зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан

 

Эх сурвалж: Olympics.com