Уншиж байна ...

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх тээвэр өнөөдрөөс эхэллээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр өнөөдрөөс эхэлж байгаа талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв. 

Тус яамнаас энэ жил Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. 

Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Монголиан Транс Лайн ХХК гурван төмөр зам хамтран “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүрэх нүүрсний эхний галт тэрэг өнөөдрөөс аялж эхэлсэн байна. 

“Эрдэнэс тавантолгой” ХК нь 2024 оны гуравдугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжжээ.