Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д шинэ орон сууцны борлуулалт таван жилийн дээд хэмжээндээ хүрчээ

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 27
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

АНУ-д шинэ орон сууцны борлуулалт таван жилийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Жилийн хугацаанд 9.6 хувиар өсч 468,000-д хүрсэн нь шинжээчдийн таамгаас өндөр байлаа. Эрэлт дөрвөн бүсийн гуравт нь өссөн байна. “Ирэх хоёр сарын хугацаанд сэргэлт эргээд саарч хэвийн түвшиндээ орох болов уу. Ажил эрхлэлт өнгөрсөн жилийх шиг өсөлттэй байвал борлуулалт үргэлжлэн өсөх болно” гэж High Frequency Economics-ийн шинжээч Jim O’Sullivan хэлжээ.
 

Оросын Mechel Азийн компаниудад нүүрсний ордынхоо хувьцааг 1 тэрбум ам.доллараар зарахаар төлөвлөж байна

Mechel компани Elga нүүрсний ордын хувьцаагаа Азийн хөрөнгө оруулагчдад зарах замаар өөрийн өрийг төлөхөөр төлөвлөж байна. “Бид хувьцааныхаа бага хэсгийг зарах замаар 1 тэрбум ам.доллар босгоно гэж найдаж байна” гэж компанийн санхүү эрхэлсэн захирал Stanislav Ploschenko хэлжээ.

Якутад байрлах Elga-гийн ордоос ойрын хугацаанд нүүрс олборлож эхлэнэ гэж тэрээр нэмж хэллээ. Уг ордыг хөгжүүлэхэд нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Mechel нь нийт коксжих нүүрснийхээ 60 хувийг гадаадад буюу ихэвчлэн Азид борлуулдаг.