Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлийг Европ хүлээжээ

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 28
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

Өчигдөр Европын зах зээлийн арилжааны хөдөлгөөн АНУ-ын төв банкны ерөнхийлөгчийн сенатад хийсэн мэдэгдэл гарах хүртэл хүлээлтийн байдалтай байлаа. Учир нь АНУ-д хүйтэн өвөл болж байгаа нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг муутгаж байгаа бөгөөд энэ нь төв банкны бонд худалдан авах программын хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг Yellen-ний мэдэгдлээс сонсохтой холбоо юм. Харин Азид зах зээл өссөн байна.

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өслөө

Хоёрдугаар сарын 22-ны байдлаар тэтгэмж хүсэгчдийн тоо 14,000-аар өсч 348,000-д хүрсэн байна. Цаг агаар хүйтэн байгаа нь жилийн эхний хоёр сарын үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт тийм ч хурдацтай биш хэвээр байна.

Евро бүсийн хоёрдугаар сарын илтгэлцэл огцом өслөө

Индексийн өсөлт үйлчилгээний салбараас бий болжээ. Гүйцэтгэх ба хэрэглэгчийн индекс 101.2 нэгжид хүрсэн нь 2011 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшин юм. Европын холбооноос 2014 оны өсөлтийг 1.2 хувь гэж таамаглсан бол 2015 оны өсөлтийг 1.8 хувь байхаар тооцжээ.

“Хөдөлгөөн хүлээлтийн дагуу явж байна. Нөхцөл байдал бүс нутгийн хэд хэдэн газарт тогтворжсон харагдаж байна. Харин Герман сайн үзүүлэлтээ хадгална” гэж Societe Generale SA-ийн эдийн засагч Anatoli Annenkov хэлжээ. Гэхдээ бүх үзүүлэлтүүд сайнгүй хэвээр байна. Ажилгүйдэл дээд хэмжээндээ байгаа бол санхүүгийн секторт итгэх итгэл буурчээ.

Германы ажилгүйдэл өөрчлөгдсөнгүй

Ажилгүйдэл хоёрдугаар сард 6.8 хувьд хэвээр үлдлээ. Энэ нь 2.914 сая хүн ажилгүй байгаа гэсэн үг юм. “2014 оны хувьд Германы хөдөлмөрийн зах зээл чангарч байгаа нь цалингийн түвшинг давхар өсгөнө гэсэн хүлээлт хийхэд хүргэж байна” гэж Berenberg Bank-ний шинжээч Christian Schulz хэлжээ. Энэ нь 2014 оны өсөлт дотоод эрэлтээс голчлон хамаарахад хүргэж байна.