Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв банк “хүүгийн түвшний тогтвортой хэлбэлзэл”-ийг хүлээн зөвшөөрч эхэллээ

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 12
PURPLEBOOK
Зураг зураг
Хятадын төв банк “хүүгийн түвшний тогтвортой хэлбэлзэл”-ийг хүлээн зөвшөөрч эхэллээ

Хурдацтай өсч буй зээлийн хэмжээг удирдахын тулд “мөнгөний зах зээлийн хүүний түвшиний тогтвортой хэлбэлзэл”-ийг Хятадын төв банк хүлээн зөвшөөрлөө.

Тэдний зүгээс "зохих хэмжээний хөрвөх чадварыг хүлээн зөвшөөрч байгаа ч зээлийн өсөлтийг дэмжихгүй" гэдгээ илэрхийллээ.

Уг мэдэгдлийг хүүгийн түвшин өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гэнэт өссөний дараа ийнхүү гаргалаа.

Францын эдийн засаг IV улирлаас эхлэн өсөлтрүү орж эхэллээ. Гэхдээ сэргэлт хэврэг байна. Францын төв банкнаас IV улиралд эдийн засгийн өсөлт 0.4 хувь байсныг зарлалаа. Гэхдээ аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц арванхоёрдугаар сард 0.3 хувиар буурсан бол арван нэгдүгээр сард 1.2 хувиар өсч байсан юм.

Японы урсгал дансны алдагдал дээд хэмжээнд хүрлээ

Арван хоёрдугаар сард алдагдлын хэмжээ ¥638.6B ($6.2B)-т хүрсэн бол арван нэгдүгээр сард ¥592.8B байлаа. Энэ нь эрчим хүчний импорт хурдацтай өссөнтэй холбоотой аж. Гол эрсдэл нь уг алдагдал нь цаашид тогтмол байх төлөвтэй байгаа нь улсын өр их хэмжээнд хүрснээс ч илүү ихээр хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах юм.

Европын хувьцаанууд таван өдөр дарааллан өслөө

АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Janet Yellen “төв банк хүүгээ бага түвшинд барина” гэсэн мэдэгдэл хийснээр европт хувьцааны ханш өслөө. Тэрээр "ажилгүйдэл 6.5 хувиас доош буугаагүй цагт мөнгөний хатуу бодлого баримтлах шаардлага байхгүй. Энэ байдал ирэх хэдэн сарын турш үргэлжилнэ" гэжээ. Гэхдээ бонд худалдан авахаа хэмжээгээ цаашид бууруулна гэж мэдэгджээ.

Индонез энэ жил нүүрсний нийлүүлэлтээ бууруулна

Индонезийн ЗГ-аас энэ жилийн нүүрсний олборлолтоо 2013 оныхоос 5 хувиар бууруулж 400 сая тн орчимд хүргэх болсон тухай мэдээллээ. Өнгөрсөн жил олборлох хэмжээг төлөвлөсөндөө барих тал дээр дутуу ажилласан тул энэ жил 400 сая тн-оос их гаргахгүй байхад анхаарч ажиллахаар болжээ.

Мөн ашигт малтмал ашигласны рояалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ олборлолтоо хэтрүүлсэн компанид ямар торгууль ноогдуулах вэ, олборлолтыг хэрхэн тогтоох вэ гэх зэрэг уг үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмуудыг боловсруулж байгаа аж.

“Нүүрс бол сэргээгдэхгүй нөөц. Хэзээ нэгэн цагт хязгаар тавиж л таарна. Мөн нийлүүлэлтээ бууруулснаар зах зээл дэхь үнэ өсөх боломжтой” гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Австралийн Newport нүүрсний боомтод 1 тн эрчим хүчний нүүрсний үнэ 80 ам.долларт хүрээд байгаа аж.