Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Newera Resources Улаан-Толгой нүүрсний ордод өрөмдлөг хийхээр боллоо

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 25
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

Newera Resources компани 2000 метрийн урттай өрөмдлөг хийх юм байна. Үүнээс эхний ээлжинд 300 метр өрөмдлөг хийх аж.

Өрөмдлөг хийх бүх зөвшөөрлөө холбогдох газруудаас авсан байна. Харин цаг агаар дулаарч газар гэсэхийг хүлээж байна гэж компаниас мэдээллээ.

Улаан-Толгой нь 43 мянган га газрыг хамрах ба Хятадын хилээс 100км зайд оршдог.

Өрөмдлөгийн компани нь Даланзадгад хотод өрмийн машинаа байрлуулсан бөгөөд ажил эхлэхээс өмнө Улаан-Толгой руу тээвэрлэх юм. 

Улаан-Толгой нь 43 мянган га газрыг хамрах ба Хятадын хилээс 100км зайд оршдог.

Азийн хувьцаануудад Хятадын үл хөдлөх нөлөөллөө

Хятадын дунд хэмжээний банкууд үл хөдлөх хөрөнгийн компаниудад олгох зээлийн бодлогоо чангалсан тулд Шанхай ба Хонг Конгийн зах зээлд энэ төрлийн хувьцааны ханш уналаа.

Хөгжсөн орнууд тэлэх мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвтэй байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлтийг хангахад хүндрэл тулгарах нь гарцаагүй.

Европын хувьцаа зургаан жилийнхээ дээд хэмжээнд хүрлээ

Хятадын зээлийн бодлого чангарсан ч АНУ-ын зах зээл өсч буйтай холбоотойгоор бүс нутгийн индекс өсөлттэй байна.  Германы хөрөнгө оруулагчдын IFO индекс хоёрдугаар сард 111.3 нэгжид хүрч таамаглалаас өндөр нэгжээр өссөн бол инфляци 0.8 хувьд хүрлээ.

Бүс нутгийн хувьд бага инфляцитай байгаа нь дефляци үүсгэх эрсдэлийг бий болгож байгаа ч төв банк тэлэх бодлого хэрэгжүүлэхэд бодитой тоо хэрэгтэй гэж мэдэгдсээр байгаа юм.