Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"GIFT by iKon" тун удахгүй…

ikon.mn
2014 оны 3 сарын 3
IKON.MN

Монголын Facebook, Twitter хэрэглэгчдэд ОНЦГОЙЛОН СОНОРДУУЛАХ НЬ ...

iKon.mn та бүхэнд олон нийтийн сүлжээгээр бэлэг хүргэх цоо шинэ онлайн үйлчилгээг танилцуулахад бэлэн боллоо.

Facebook, Twitter үйлчилгээнүүд өргөн хэрэглээ болсноор хүмүүс нэг талаар байнгын холбоотой мэт боловч нөгөө талаар улам бүр холдож, амьд харилцаа үгүйлэгдсээр байна. Тэгвэл энэхүү орон зайг дүүргэх зорилгоор "Gift" үйлчилгээг бүтээлээ. 

Gift by iKon Таны виртуал ертөнцийг амьд ертөнцтэй холбоно.

Онцгой үйл явдлыг тохиолдуулан хэн нэгэнд бэлэг илгээх, сэтгэлийг нь засах, урамшуулах, талархлаа илэрхийлэх зэрэг олон шалтгаанаар энэ үйлчилгээг ашиглаж болно.

Gift by iKon тун удахгүй…

Gift by iKon: Facebook, Twitter –ийн хэрэглэгчид хоорондоо бэлэг илгээх,  хүлээн авах хэрэглээний ШИНЭ СОЁЛ бий болно.

БЯЦХАН БЭЛЭГ: Twitter –т таныг дагасан онцгой нэгэнд  АЯГА КОФЕ талархлын үгийн хамт илгээвэл сайхан дурсамж үлдэх болно.

Мөн хайртай бяцхан дүүдээ сурлагын амжилт хүсээд сургуулийнх нь ойролцоох буфетээс АМТАТ ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭВЭЛ ямар их баярлах бол ...

БЭЛГИЙН КАРТ: Дурын мөнгөн дүнгээр бэлгийн карт үүсгэж дотны хүндээ бэлэг барих боломжтой.  ХҮССЭНЭЭ АВАХ БОЛОМЖИЙГ ТҮҮНД ҮЛДЭЭХ нь Та өөрөө сонголт хийхээс амар байх болно.   

ОЛУУЛАА БЭЛЭГЛЭЕ: Нэг бэлгийг ОЛУУЛАА НИЙЛЖ БЭЛЭГЛЭХ нь зарим тохиолдолд хамгийн оновчтой шийдэл байдаг. Энэ боломжийг манай үйлчилгээ бүрэн үзүүлж чадна. 

БЭЛЭГ БЭЛЭГЛЭХ  ТҮМЭН ШАЛТГААН: Таалагдсан бүсгүйтэйгээ танилцах, Анд найзыгаа магтаж сайшаах, Буруу үйлийнхээ төлөө уучлалт гуйх, Twitter –ийн дагагчаа урамшуулах гээд БЭЛЭГ БЭЛЭГЛЭХ ТҮМЭН ШАЛТГААН БАЙДАГ. Бие биедээ баяр хөөр бэлэглэцгээе.

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД: Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой. Бизнес эрхлэгчдийг бидэнтэй ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Бизнес эрхлэгчдэд:

Манай үйлчилгээнд өөрийн бизнесээ холбосноор олон давуу тал бий болно.

  • Олон нийтийн асар том сүлжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх
  • Интернэт ертөнцөд байнгийн сурталчилгааны сувагтай болох
  • Хамгийн бага хөрөнгө оруулалтаар шинэ дэвшилтэт технологи үйлчилгээндээ нэвтрүүлэх
  • Тогтмол үйлчлүүлэгчидтэй болж борлуулалтаа нэмэгдүүлэх

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд ЭНЭ хаягаар холбогдоно уу.