Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн газар хуралдаж байна. 

09:00-18:00 цагт Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.   

10:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. 

ҮСХ-ны байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны I-III сарын голлох үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно. 

Хангарди ордон, 14 давхарт

11:30 цагт НИТХ дахь “ХҮН” намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Тус журмын төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллага, салбарын мэргэжилтэн, үйлчилгээ эрхлэгчид зэрэг оролцогч талуудаас санал авах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. 

Боловсрол телевизээр 

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана. 

ШУА-ийн Төв байрын Их чуулганы танхимд

09:30-13:00 цагт "Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно.

Монгол улсын консерватори буюу Хөгжим Бүжгийн коллежийн байранд

09:00:13:00 цагт Зургаан төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглох тоглолтын бэлтгэл ажлаас мэдээ бэлдэх боломжтой. 

Зууны мэдээ мэдээллийн төвд

11:30 цагт “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисстой АТГ ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-аас мэдээлэл өгнө. 

13:00 цагт “World Ballet and Dance Grand Prix Mongolia - 2024” дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.