Уншиж байна ...

"Монгол эм импекс концерн 2021 онд Бангладеш улсаас Ремдесивир эмийг 551 сая төгрөгөөр худалдан авсан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үдээс хойших хуралдаанаар КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалт ба эмийн үнийн өсөлтийн мэдээлэлтэй танилцлаа. 

зураг
 

ШИНЖЭЭЧ: 2021 онд эмийн хулдан авалтад 28 тэрбум төгрөгийг зарцуулсан. ААН-үүдэд тусгай зөвшөөрлийг эм, эмийн хэрэгслийг зохицуулах агентлагаас олгодог. Эмийн худалдан авалтын хамгийн оргил үе нь 2021 он.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Худалдан авсан эмүүдийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн А/519 дугаар тушаалаар улсын хэмжээнд тараасан. Жишээлбэл Тамифлю, Тоцилизумаб, Ремдесивир гэх мэт. 

зураг
 
зураг
 

Хуваарилсан эмүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хүлээж авах боломжгүй, хугацаа нь дуусах дөхсөн байна гэсэн албан тоотыг ирүүлж байжээ. 

А/519 дугаар тушаалын утга нь эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын үүргийг "Монгол эм импекс концерн" гүйцэтгэж байсан. Үүнээс хойш Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нөөцийн агуулахад шилжсэн. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Үндэсний аудитын газраас ХӨСҮТ-д шалгалт хийсэн. Тус аудитаар дараах тушаалын дагуу урвалж, оношлуурыг дагалдах хэрэгслийн хамт ХӨСҮТ-д хуваарилсан хэмээн дүгнэжээ. 

зураг
 
зураг
 

2021-2023 онд хугацаа нь дууссан 3.2 тэрбум төгрөгийн дүнтэй оношлуур, 856 сая төгрөгийн урвалж, 1.3 тэрбум төгрөгийн эм ХӨСҮТ-д байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Эдгээр гэрээний том дүнтэйг Эрүүл мэндийн яамны ТНБД, бага дүнтэй гэрээг газрын дарга нарын түвшинд шууд худалдан авахаар хийгдсэн. Нэгж эмийг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нягтлах боломжгүй байлаа. 

Энэхүү зөрчлүүд нь "Төрийн өмчийн хуулийн этгээдийн эрх баригч нь өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоод хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна" гэснийг хэрэгжүүлээгүй байгаа юм.

Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн нөөцийн судалгааг эрэмбэлж хийгээгүйн улмаас их хэмжээний эмийн илүүдэл үүссэн, гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөл нь буцалтгүй тусламжийн эмийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж чадаагүй" хэмээн ярив. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/447174094430766