Уншиж байна ...

Төгс бүтээгч эвент дээр юу болох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Жил бүрийн Төгс бүтээгч үйл ажиллагаа өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жилийн хувьд барилгын салбар, бүтээн байгуулалтын тухай сонирхдог, хэрэгцээ шаардлага нь гарсан хэн бүхэнд нээлттэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

зураг
 

Бүүт бүр дээр танд зориулсан сонирхолтой хөтөлбөр, мэдээлэл байх бөгөөд хүрэлцэн ирснээр барилгын салбар, бетоны тухай мэдээлэлтэй болж, засвар хийхэд шаардагдах нэмэлт заавар зөвлөгөө, санхүүгийн боломж, шийдэл, бетон хүргэлтийн шийдлийн талаар мэдээлэлтэй болох юм. 

Мөн нэмэлтээр шар айраг, кофе амталгаа байх ба япон амт Asahi, герман технологиор исгэсэн Чингис шар айргийг амтлангаа бүүтүүдээр аялах боломжтой. 

Яагаад оролцох вэ? 

Цаг агаар дулаарахтай зэрэгцэн барилгын салбар идэвхжиж эхэлдэг. Бүгд л өвөлжин бодсон засварын ажил, бүтээн байгуулалтаа хийхээр базаадаг билээ. Тэгвэл энэ зун гэрийнхээ гадаах довжооноос авхуулаад бүхий л төрлийн засвар, өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд энэ жилийн Төгс Бүтээгч эвент зориулагдсан юм. 

Засвар хийхэд бетон цутгах шаардлага гардаг шүү дээ. Тэр үед бетон сонгох, зөөх, зуурах гээд ажлууд ундран гардаг. Мэдээж бетон бат бэхээ авч байж бүтээн байгуулалт чанартай болох учир сонголтоо зөв хийх хэрэгтэй. Түүнчлэн бетон ашиглан юу, юу бүтээж болох талаар бид бүрэн мэддэггүй. Яг энэ асуултын хариултыг та Төгс Бүтээгч дээрээс авах боломжтой.

Мөн зун бүр тулгардаг томоохон асуудлын нэг болох үерийн эрсдэлээс сэргийлэх, шийдлийн талаар яригдах юм. Бетон нь бидний боддогоос ч илүү олон төрөлтэй бөгөөд бидний зүгээс зориулалт хийцлэлд тулгуурласан 16 төрлийн бетоны меню санал болгодог.

Тэр дундаа борооны ус ихээр орж ирэн тогтоол үүсгэдэг хэсгүүдэд хэрэглэх зориулалттай нэвчилттэй бетон /permeable concrete/ гэж бий. Тухайн бетон нь ердийн бетонтой харьцуулахад сийрэг бүтэцтэй учир гадаргуу дээр ус тогтоолгүй доош нь нэвчүүлдэг ба усыг нягтруулсан чулуулаг үеэр дамжин хөрс рүү шингээх, эсвэл ус зайлуулах хоолой руу холбох зэргээр шийдэх боломжтой.

Гэх мэт бидний амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг олон асуудлыг шийдэх шийдлийг энэхүү үйл ажиллагаа дээр тайлбарлах юм.

зураг
 

Төгс бүтээгч эвент хэнд зориулагдсан бэ? 

Энэ зун засвар хийх гэж байгаа хэн бүхэн, барилгын салбарын туслан гүйцэтгэх аж ахуй нэгж, хувь хүн, инженер, архитектур гээд бетон худалдаж авах, бүтээх үйл ажиллагаанд гар бие оролцдог хүн бүрд зориулагдсан юм.

Төгс бүтээгч нь амины орон сууц, томоохон бүтээн байгуулалт гээд дэд бүтцийн хамгийн чухал хэсэг болох суурь, зоорь болон ус тусгаарлалтын системийг хэрхэн стандартын түвшинд шийдэх, бетон зуурмагийн бүтээгдэхүүний шийдэл, засвар хийхдээ юунд анхаарах талаар заавар, зөвлөгөө өгөх юм.

Та бетон болон барилгын салбарын тухай цогц мэдээлэл авахыг хүсвэл Төгс бүтээгч эвент дээр хүрэлцэн ирээрэй.

зураг
 

Төгс бүтээгч үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ? 

Үйл ажиллагаа болох өдөр - 2024.04.19
Байршил - Шангри-Ла Боллрүүм танхим
Эхлэх цаг - 13:00

Бүртгэл, хураамж - Байхгүй, та шууд хүрэлцэн ирж оролцох боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.