Уншиж байна ...

“БИД” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны 15 тэрбум төгрөгийн захиалга биелж, амжилттай хаагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь БИД ББСБ ХХК-тай хамтран эрсдэл, татвар бага, 18 хувийн өгөөжтэй, 17.8 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан, улирал тутам хүү төлөгдөх, 18, 21, 24 саруудад үндсэн төлбөр төлөгдөх нөхцөлтэй, хугацаанаас нь өмнө биржээр худалдах боломжтой “БИД” ХБҮЦ-ыг санал болгож анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.15-ны өдөр нээсэн билээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны онцлог нь захиалга бүрдсэн үед шууд хаагдах нөхцөлтэй бөгөөд 2024 оны 4-р сарын 16-ны өдөр 100 хувь биелснээр амжилттай хаагдлаа.   

Мөн “БИД” ХБҮЦ-ны бас нэг онцлог нь Монголд анх удаа Чингис хаан хөрөнгийн бирж ХХК-иар арилжаалснаараа онцлогтой байв.

зураг
 

Үнэт цаас гаргагч БИД ББСБ ХХК нь 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм.

Тус компани өмнө нь хөрөнгийн зах зээлд 15.5 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.

Хэрэв та “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй бол Голомт Капитал ҮЦК-иар дамжуулан хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой юм.

Мөн Голомт Капитал ҮЦК нь танд дараагийн эрсдэл бага, өндөр өгөөжтэй, уул уурхай, банк санхүү, худалдааны салбарын Монголын ТОП компаниудын бондыг санал болгон ажиллаж байна.

Бондын захиалгад нэгдэх: golomtcapital.com/forms/bond

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.