Уншиж байна ...

Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай өнөөдөр танилцсан байна.

21 аймгийн 317 сумын 1,198 багийн 1,675 байршилд сэг зэм устгалын цэгийг байгуулжээ. Устгалын нэг цэгт 3,000-3,600 орчим сэг зэм булшилдаг байна.

Эдгээр цэгт устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1,098,450 мал, амьтны сэг зэмийг булшилж, устгалын цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, агуулах, бэлчээрийн нийт 487,100 м.кв талбайг ариутгажээ.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ.

Малын сэг зэмийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн санхүүжилтээр устгаж байгаа аж.