Уншиж байна ...

"147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагч мэт зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдсон"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:07 2024/04/16

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна" гэх дуудлага, мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

13:55 2024/04/16

"Нулимс асгаруулагч хийд хордсон 147 дугаар сургуулийн 30 гаруй сурагчид хордлого тайлах эмчилгээ хийж байна"

Нийслэлийн 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагч хийд хордож Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-д хүргэгджээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн.

Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн" гэлээ. 