Уншиж байна ...

“УБТЗ” ХНН энэ оны нэгдүгээр улиралд 8.5 сая тонн ачаа тээвэрлэжээ

ikon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг

УБТЗ-ын нэгдүгээр улирлын ачаа тээврийн статистик гарлаа. Тодруулбал, оны эхний гурван сард “УБТЗ” ХНН нийт 8.5 сая тонн ачаа тээвэрлэв.

Үүний дотор 1 сая тонн ачаа тээвэрлэн оруулж ирсний 727 мянган тонныг ОХУ, 282 мянган тонныг БНХАУ-аас импортолжээ. Мөн 2.7 сая тонн ачаа экспортолсны дийлэнхийг буюу 98.5 хувийг БНХАУ руу гаргалаа.  

Харин орон нутагт тээвэрлэсэн ачааны хэмжээ 3.5 сая тонн, дамжин өнгөрсөн буюу транзит ачаа тээврийн хэмжээ 1.2 сая тоннд хүрсэн байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.