Уншиж байна ...

“АПУ ДЭЙРИ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 16
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын металл хийцийг үйлдвэрлэн нийлүүлэх болон угсралтын ажил. БАГЦ №1, БАГЦ №2

Тендерийн дугаар: APUDE-03/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 04-р сарын 18-ны 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 04-р сарын 29-ий 12:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Металл хийцийг үйлдвэрлэн нийлүүлэх болон угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 51,4*38,7*13м 53,35*38,7*18,15м гэсэн хоёр барилгаас бүрдэнэ.

Багц 1 : Металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх:

Апу Дэйри сүүний үйлдвэрийн барилгын металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх,

Багц 2 : Металл хийц угсралт:

Апу Дэйри сүүний үйлдвэрийн барилгын металл хийц угсрах,

Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. Ган бүтээц БНбД 53-03-22
  2. Ган бүтээц БНбД 53-03-07
  3. Ган бүтээц БНбД 53-02-05
  4. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12.03.04
  5. Дээр дурдаагүй шаардлагатай бичиг баримтууд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Дээрх шаардлагыг хангасан ААН тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 04 сарын 18-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, АПУ өөрийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432,
И-мэйл: tsantsaldulam.d@apu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.