Уншиж байна ...

ВИДЕО: Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар төлж, цагаа хэмнэе

Б.Манлай
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө.

Иймд иргэн та бүхэн заавал зургаадугаар сарын 1-ийг хүлээлгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахимаар төлж цагаа хэмнэе.

Татвар төлөх цахим хаягууд:

www.itax.mta.mn

www.ebarimt.mn

www.etax.mta.mn

www.smartcar.mn.

Интернэт банкны татвар төлөх цэс Нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төвд байрших пос машинаар ч төлөх боломжтойг мэдээллээ.

2024 оны улсын замын бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж байгаа тул эртхэн авто тээврийн татвараа төлбөл зам засварын ажил эрт дуусаж, аюулгүй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн замаар зорчих болно.

 

Эх сурвалж: УБЗАА